spectrum

spectrum

Monday, March 31, 2014

Яасан хавар болоод бас гэгэлзээд байна уу тэ?




Яасан хавар болоод бас гэгэлзээд байна уу тэ? Өдөр тутмын завгүй ажил, амьдралынхаа хажуугаар чимх ч болов өөр юм хийгээд үз за юу? Доор хэдэн санаа бичлээ, аль нэгийг нь юмуу хэд хэдийг нь сонгоод хийх гээд үз за юу? Энэ 4-дүгээр сарын турш.


  1. Өдөр бүр яг нэг байрлалаар, нэг газраа зургаа авахуулах.  (Хамгийн гол нь битгий өдөр алгас)
  2. Өдөр бүр хэн нэгнийг сонгон, түүний тухай юу гэж бодож явдагаа бичих. (Эерэг юм бичээрэй дээ, битгий тэгээд зүгээр байсан хүн депрэсс-дэхээр юм бичээд явуулаад хаячаарай)
  3. Өдөр бүр 30 минут алхах, тогтмол тасралтгүй. (Хөдөлгөөн хий, хий, бас дахин хий!) 
  4. Өдөр бүр шинэ хоолны жор туршиж, хийж үзэх. (Муухай байсан ч тэр хоолоо идээрэй кккк...) 
  5. Сарын турш архи болон спиртын төрлийн зүйлээс татгалзан, огт хэрэглэхгүй байх. (Баяр ёслол, төрсөн өдөр хамаагүй шөөөө)
  6. Өдөр бүр ямар нэгэн баримтат кино заавал үзэх. (Арай илүү ухаантай болох ч юм билүү, яаж мэдлээ)
  7. Өдөрт заавалч үгүй сонгосон номныхоо нэг бүлгийг уншиж дуусгах. (Уншаа унш)
  8. Ажил, гэр, хичээлрүүгээ явдаг замаасаа өөр замаар явах. (Шинэ зүйл үзэж харж, нээлт хийж юуны магад шд)
  9. Мэдээлэл, технологиос өөрийгөө бүрэн тусгаарлах. (Телевиз, мэдээ, ФБ, Твиттер бүгдийг хаа!)
  10. Өөрийн сул эсвэл муу талаа 30 өдрийн турш хаяад үзэх. (Тамхи татдаг, газтай ундаа уудаг гэх мэт. Чадвал бүр хая)
  11. Өдөр бүр усанд орох болгондоо хэдэн секунд хүйтэн шүршүүрт зогсох. (Сэргээнэ, дархлаа сайжруулна, стрессийг үгүй хийнэ, даарна
  12. Өдөр бүр шатаар явах. (Хөдөлгөөн хий, хий бас дахин хий!)
  13. Өөрийн хийхээс айдаг зүйлийг өдөр болгон давтан хийх. (Яагаад? Айдсаа үгүй хийхгүй юу) 
  14. Сарын турш юуны ч талаар огтхон ч гомдоллохгүй байх. (Замын бөглөрөл, удаан үйлчилгээ, амтгүй хоол, мангар захирал.. бла бла.. ердөө ч байхгүй шүү) 
  15.  Өдөр бүр хэн нэгэн огт танихгүй хүнтэй юуны ч тухай хамаагүй ярилцах. (Яахав зүгээр яриад л үз, юу ч унахгүй шд)
Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 4 дүгээр сар 1

Friday, March 28, 2014

Одоо л больё




Хамтдаа хэрнээ хамтдаа биш. Хамтдаа хэрнээ оюун санаа нь огт өөр газар. Төсөөлөлийн хаа нэг ертөнцөд, өнгөрсөнд, эсвэл ирээдүйд. Энгийн нэг гар утаснаас бидний амьдрал ингэтлээ хамааралтай болно хэмээн хэн санахав.

Бид iPhone, Samsung-наасаа хамааралтай болоод хэр удсан бэ? Өнгөцхөн харахад асуудал биш хэрнээ эргээд харсан хов хоосон орон зайг үлдээсэн байвал яах уу? Гадуур алхаж явахдаа, найз нөхөдтэйгөө уулзалдъя гээд суухад, гэр бүлээрээ хооллохдоо, хурал цуглаан дээр, үзвэр тоглолт үзэхдээ ч утасныхаа дэлгэцрүү ширтээстэй.

Энэ талаар хөндөөд ярихад нэг их содон сонсогдохоо ч больж. Учир нь хүн бүрийн мэддэг ч хэрэгжүүлдэггүй нэгэн сэдэв байгаа юм. Утсаа шалгахгүй 1 цаг болоод үзээрэй, сөрөг нөлөө үзүүлж, хордлого өгч байна уу? Хэхэ 

Сошиал нетворк буюу ФБ, Твиттер, Инстаграмм гэх мэтчилэн олон нийттэй холбогдох сүлжээ бол ердөө л тайз. Тайзны ард, тайзнаас буугаад амьдрал ямар ч байж болно. Өөрийнхөө хуудсыг эргээд уншихад олон дурсамжийг зураг, бичиглэл болон үлдээсэн байдаг ч зарим сошиал нетворкийн хэрэглэгчид хэрэглээнийхээ утгыг алдагдуулсан санагддаг. Өөрийн хуудсаа сэтгэл зүйч юмуу өдрийн тэмдэглэлтэй андуураад байна уу л гэлтэй.  

Бас ажаад байхад олон хүмүүсийн тархины хэмжээ Google-ээс хамааралтай болоод ч байх шиг. Google хайлтаас өчнөөн тэрбум хариулт, шийдэл олж чадах ч баталгаатай судалгаанаас илүү хувь хүний таамаг болон тархинд наалдацгүй хог ихээр гарч ирэх жишээтэй. Ер нь Google-с олж авсан мэдээлэл ой санамжинд үлдэхдээ их муу байдаг шд.

Би харин өнөө өглөө бодлоо. Одоо л больё гэж.  Утаснаасаа уяатай байдаг цагаа багасгалаа. Утсаар мэдээ уншихаас илтүүтэйгээр сонин уншина. Татаж авсан номоо утсаар уншихаас илүүтэйгээр хэвлэмэл ном худалдаж авна. Хэн нэгэн рүү худлаа үнэн мессеж бичиж, ярихаас илүүтэйгээр уулзахыг хичээнэ. Яг энэ мөчийг байгаагаар нь мэдэрч, өөр зүйлд сатааралгүй, “одоо” үетэйгээ хөл нийлүүлж алхмаар байна.

Ажил хэргээ амжуулах, утасны дугаар сануулах, өглөөний сэрүүлэг, өдрийн төлөвлөгөө, тэмдэглэл хийх, зураг авах, уйдсан үеийн зугаа гаргах гээд утасгүй ч юм байхаа больж угаасаа. Гэхдээ хэтэрхий хөгжиж буй технологид дарлуулалгүй, хүн хүнээрээ байхын төлөө.

Инээмсэглээрэй, 

Nikki нь.

2014 оны 3 дугаар сар 28

Wednesday, March 26, 2014

Ихэр & Gemini





Нэгэн биений 2 тал. Энэ бол ихрийн орд.

Би маш өнгөцхөн. 

Би тогтворгүй, тайван бус.

Би төвөгтэй.

Би хэтэрхий өндөр шаардлагатай.

Би айхтар ааштай, бас үглээ.

Би толгой эргүүлэм, тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байж болно. 

Би асуудлыг шийдвэрлэхгүй ч уйтгар гуниг, санаа зовнилыг тоолгүй өнгөрч чадна.

Би хэнтэй ч, юутай ч нийцэхгүй байж болно, гэлээ гэхдээ би өөрийг чинь энэ 
хорвоогийн хамгийн сайхан бүтээл хэмээн бодсон хэвээр байх болно.

Би хэн нэгний хамгийн дуртай хүн байж болох ч, зарим нэгнийх нь хар дарсан зүүд байж болно.

Би маш мартамхай байж болох ч таны санаанд тодхон үлдэнэ.

Би харахад хөнгөн боловч, ойртвол бүхий л зүйлийг хэтэрхий ноцтойгоор хүлээн авч бас  чадна.

Би амин хувиа хичээсэн байж болно, хэтэрхий өглөгч байж бас чадна.

Би хэтэрхий балчир, эсвэл хэтэрхий хөгшин байж бас болно.

Би хэтэрхий логик, эсвэл ямар ч утгагүй байж бас болно.

Би хэтэрхий галзуу, эсвэл хэтэрхий хэвийн бас байж болно.

Би хэтэрхий яриа, эсвэл хэтэрхий чимээгүй байж бас болно.

Би хэтэрхий хайраар дүүрэн, эсвэл хэтэрхий хоосон байж бас болно.

Би хэтэрхий өширхүү, эсвэл хэтэрхий чулуун зүрхтэй байж бас чадна.

Би хэтэрхий сониуч, бас хэтэрхий шүүмжлэмтгий байж бас болно.

Би хэтэрхий аймхай, бас хэтэрхий зоригтой бас байж чадна.

Би бас эмзэг ч байж болно.

Би бас хүчтэй ч байж чадна.

Би заримдаа үнэхээр ХЭТЭРХИЙ байж болно.

Үүнийг минь мэддэг хэрнээ намайг хайрладаг хүмүүст би бас хайртай.




Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 3 дугаар сар 27

Tuesday, March 25, 2014

Коконатын тосоор андгайлъя!




“Сайхан арьстай байхын тулд хөргөгчинд байгаа зүйлсээ идэх биш харин нухаж, холиод л нүүрэндээ түрхээд бай” гэдэг үг бий. Жимс, тараг, ногоо, зөгийн бал, сүү, хар шоколад, оливийн тос, овъёос гэх мэтчилэн. Харин сүүлийн үед миний “шүтэж” байгаа нэгэн хүнсний төрлийн зүйл бол кокос буюу коконат жимсний тос!

Коконатын тосыг хэрэглэхгүй зүйл гэж үнэхээр ховор юм байна лээ. Нүүр болон биеийн арьс, уруул, нүдний зовхи, үсэндээ дангаар нь болон бусад зүйлтэй хольж түрхэж хэрэглэхээс гадна хоолонд хийхэд үнэхээр сайхан амт оруулдаг. Энэхүү тосыг хоол хүнсэндээ хэрэглэдэг орнуудын иргэд хамгийн эрүүл хэмээн судалгаагаар тогтоогдсон байдаг.

Хоолонд хэрэглэдэг зүйлийг түрхэнэ гэхээр бас санаанд бууж өгөхгүй ч юмуу муухай санагдаж байж болох юм. Гэхдээ би үнэхээр энэ тосонд чин сэтгэлэээсээ, эргэлт буцалтгүйгээр дурласан. Өөрөө T-zone хэсгээрээ тослог арьстай болоод ч тэр үү тослог ихтэй бүтээгдэхүүн нүүрэндээ хэрэглэх дургуй. Харин одоо юм л болвол энэ тосыг рекламддаг болчихоод байна.

Урьд нь коконатын тосыг сайн гэж ярихыг олон удаа сонсож байсан ч нэг их ойшоодоггүй байж. Америкт амьдардаг байхад нэгэн таньдаг эмэгтэй энэ тосыг түрхдэг гэж ярихад нь муухай юмаа гэж бодож байсан шд бүр. Саяхан харин хүнсний дэлгүүрт явж байгаад бараг л санаандгүй шахуу аваад түрхээд үзсэн чинь маргааш нь арьс огт ондоо болсон байдаг байна. Чийгтэй, өнгөлөг, нүхжилт нь багассан, хараад л баймаар хэхэ.

Кокос нь оливын тосны нэгэн адилаар арьсны нүхийг бөглөж, бохирдуулдаггүйгээрээ бусад тосноос давуу. Ямар ч төрлийн арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой. Хэрэглэхдээ нүүрээ сайн цэвэрлэсний дараагаар түрхээд 2-3 цагийн дараа угаачихад болдог. Түрхээд хонож бас үзсэн, сөрөг нөлөө байгаагүй. Харин шөнөдөө хэрэглэх үедээ дэрний даавуугаа ойрхон солихоо мартав.

Үсэндээ дангаар нь түрхээд 30-40 минутын дараа угаахад салонд deep- conditioning эмчилгээ хийлгэснээс илүү. Элсэн чихэртэй холиод биеийн скраб бас хийчихнэ. Мөн жирэмсэн үед арьс язралтаас сэргийлж, хөхний толгой хагарахад, биенд массаж хийлгэхдээ, наранд түлэгдэхэд, арьсан дээрх нөсөө толбо арилгахад, за ер нь тэгээд хэрэглэж болохгүй тохиолдол бараг л байхгүй дээ.    

Коконатын тос ер нь ихэнх хүнсний дэлгүүрт байдаг болсон байна лээ. Би Good Price-аас авсан. Үнийн хувьд маш боломжийн. За тэгээд тосоо түрхээд бай, түрхээд бай. Хавар ч болж байна. 


Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 3 дугаар сар 26

Sunday, March 23, 2014

Арц болон Acqua Di Gio




Өглөө сэрээд аавыг боссон үгүйг мэдэх маш амархан. Арц үнэртэж байвал аав аль хэзээ босоод бурхандаа мөргөөд арцаа асаасан гэсэн үг. 

Аавыг хэзээ гэрээс гарсныг олж мэдэх бас их амархан. Орцонд, лифтэнд аль эсвэл үүдний өрөөнд Giorgio Armani-гийн Acqua Di Gio хэр хурц үнэртэж байгаагаас л мэдчихэд болдог. Яагаад ч юм энэ 2 үнэр аавын минь үнэр юм шиг санагддаг болчихож. 

Хорвоо дээрх хамгийн сайхан аав байгаа юм шүү дээ. “Аавтай минь дүйцэх эр хүнтэй учрахгүй бол энэ хорвоо дээр хийх зүйл мундахгүй дээ” гээд нэг удаа би ам гарчихсан. Түүндээ ч харамсдаггүй. Эр хүнд байх ёстой хамгийн сайн, сайхан чанарууд аавд минь бий. Бас их сайхан дуулдаг хүн. 

Өдий болтол амьдрахдаа аавыгаа нэг их сайхан магнайг нь тэнийтэл баярлуулж байгаагүй ч бас айхтар зовоож байгаагүй байхаа би. За за мэдэхгүй. Ер нь нэг асуумаар юм байна хэхэ... Аа нээрээ тийм. Өнгөрсөн жил чухамхүү л хадамд гарлаа болоод бэр энтэр гуйлгаад явсан яасан байхнав? Бүтэлгүйтээд төрсөн гэртээ эргээд ирсэн байх нь. Аав маань юу ч хэлээгүй ээ тэр үед. Юу гэж бодож байсан бол...

Сүүлийн хэдэн жил эцэг эхээсээ олон зүйлийг асууж шалгаадаг болчихож би бас. Наанадаж л цагаан сараар ямар дэг ёс байдгийг нарийн асууж ч байх шиг. Бас хэдэн үеийн түүхээ сайтар яриулсан, тийм сонирхолтой гэж бодож ч байгаагүй юм байна лээ. Ерөнхийд нь мэддэг ч гэсэн залуу хүмүүс тэр болгон анзаарч, тоодоггүй зүйлс зөндөө л байдаг шүү дээ.   

Ер нь л бодож байгаарай хүмүүсээ. Өөр ч одоо юу хэлхэв тэ.

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 3 дугаар сар 24