·
- Лифтээр биш шатаар алхах
- Ундаа биш усыг их хэмжээгээр уух
- Латте биш хар кофег сонгох
- Янзан бүрийн хоол биш ихэвчлэн шөл сонгож идэх
- Зав гарсан үедээ унтах биш гараад хэдэн минут гүйх
- Юун тэр зав гэх биш өөртөө цаг гаргах
- Өглөөгүүр өлөнтөж явах биш сайхан цайгаа уух
- Оройгоор гахай шиг идэх биш багахан шиг хооллох
- Шүдээ таг мартах биш эмчид ойрхон үзүүлчиж байх
- Учрыг нь ололгүй бухимдах биш хошин шогийн мэдрэмжтэй байх
- Телевизийн өмнө залхуурч суух биш өдөрт ямар ч аргаар байсан хамаагүй 30 минут тасралтгүй хөдөлгөөн хийх
- Оройд байж байгаад гэж хойшлуулалах биш нүүрээ эртхэн угааж амраах
- Нүүр л гээд байх биш гарын арьс, хумсаа сайхан чийгшүүлэх
- Үсээ бас амьд гэдгийг мартах биш маск тавьж баярлуулах
- Өндөр биш нам дэрэн дээр унтах
- Бөгтийж биш цэх суух
- Орой нь төвөгшөөх биш маргаашийн төлөвлөгөөг гарган хувцасаа бэлдэх
- Өөрийгөө голонгуй харах биш аймар их хайраар хайрлах
Гэх мэтчилэн бас
байнаа байна. Сайхан харагдана л гэхээр айхтар их цаг зав зарцуулах биш тэ? Маш
энгийн зүйлсийг л өдөр тутмынхаа амьдралд дадал болгочихвол аль “уже” гоё
харагдцан байна тэхүү?
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
3 дугаар сар 19
No comments:
Post a Comment