spectrum

spectrum

Monday, March 3, 2014

Дотоод гоо сайхан



Ихэвчлэн ажиглаж байхад эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүс гаднах төрхөө л тордоод байхаас биш өөрийн биеийн дотор юу болж байгаад нэг их анхаарал хандуулдаггүй юм шиг. Орчны бохирдол, идсэн хоол, уусан архи, уурласан бухимдал гээд бүгд л дотор эртхнүүдэд нөлөөлж байдаг.

Дотоод бие цэвэр байсан тохиолдолд хэн ч байсан маш гаднаасаа сайхан харагдахаас гадна эрүүл байхын үндэс нь түүнээс үүдэлтэй гэдгийг  миний бие ойлгоод байгаа билээ. Өнө удаан жил гэдэс ходоодонд хадгалагдсан зүйлс явсаар өвчний эхлэл болох ба сэтгэл санаанд ч нөлөөлдөг.

За тэгэхээр, цэвэрлэгээ хэрхэн хий вэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ нь учир зүггүй “цэвэрлэгч” нэртэй бүтээгдэхүүн гэнэт их хэмжээгээр хэрэглэхийн нэр биш юм. Миний хувьд сард 1-2 удаа гэдэс, дотор цэвэрлэх байгалийн гаралтай цай уухаас гадна, хар чавганы шүүс буюу Prune juice ууж хэрэглэдэг. Энэ нь хамгийн эрүүл бөгөөд аюулгүй арга гэж дүгнэдэг.

Мөн 6 сар тутам биеийн “их цэвэрлэгээ” хийж бас болж байна. Өнгөрсөн жил 5 хоног огт хоол идэлгүй, шинэхэн шахсан алимны шүүс уун амьдарч, түүгээр ч баралгүй амьд гарч өөрийгөө гайхшруулж билээ хаха.. Ингэхдээ эхний 3 хоногт алимны шүүс, уснаас өөр юу ч амандаа хийгээгүй бөгөөд эхэлснээс хойш 3-дах хоног дээр маш их ядардаг. За тэгээд алимны шүүсний цэвэрлэгээний дараагийн 4-дөх хоног дээр магни сульфат, 5-дах хоног дээр оливийн тосыг лемонтой хольж уудаг. 

Энэхүү аргыг хэрэгжүүлэхийн тулд ер нь л ажилтай бол чөлөө авч, ажилгүй бол тайван үе  энтрээ сонгож хийсэн нь дээр. Гэхдээ бас цөсний чулуу юмуу өөр бусад шалтгаантай хүмүүс хамаагүй хэрэглэж болдоггүй юм гэнэ лээ. Би болвоос эмнэлэгт мэргэжлийн эмчийн хяналтанд байсан учир ухаан алдаад унасан ч айх зүйлгүй байсан юм. Цэвэрлэгээ дууссаны дараа царай зүс гэдэг гэрэлтээд л ирдэг. Аа бас нэгэн хамгийн чухал зүйл бол уусыг маш сайн уух, өдөрт заавал ч үгүй 5-8 аяга ус ууж занших хэрэгтэй.

Ингээд биеийн цэвэрлэгээ дууссаны дараагаас сэтгэл санаагаа цэвэрлээд, гэрэлтүүлээд авбал бүр болоод л явчихна. Өглөө сэрэхдээ сайхан инээмсэглээд сэр, толинд хараад томоос том гэгч нь инээ, өөрийгөө магт, бусдад үргэлж сайн сайхныг ярь, бусдыг магт, сэтгэл сэргээмээр дуунууд сонс, дуртай зүйлсээ хийж өөрийгөө баярлуул. Бид энэ хорвоод жаргалтай л байх гэж ирсэн. Жаргалтай, баяр хөөртэй байх боломж өдөр тутам, хором бүрт бий. Тиймээс зүгээр л enjoy хий

Инээмсэглээрэй!

Nikki нь

2014/03/02

 

No comments:

Post a Comment