Та нар заримдаа
зүв зүгээр байж байгаад гэнэт аймар bad-ass болмоор санагддаг уу? Сахилгагүйтмээр, хаа
хамаагүй юм ярьмаар, зүгээр л тэнэгтмээр болдог уу? Учрыг нь олохооргүй мангар
юмнууд ярьж инээлдэн эсвэл аягүй gangster-үүд шиг сүртэй ярьж энтэр тэ хаха...
Дандаа чухал царайлж насыг барна гэвэл аймар уйтгартай юм биш үү дэээээ?
Гоё хөгжим сонсох
гоё тэ? Та нар өөр юунаас аягүй гоё мэдрэмж, кайф авдаг вэ? Би байна ш дээ
бүрхэг өдөр хөөрхөн ноосон цамц өмсцөн, кофе шоп-д ном уншингаа кофе уухад
аймар дуртай. Бас шарсан төмсийг зайрмаганд дүрж идэх гоё байдаг. Үсчинд ороод
толгойгоо угаалгах нь яагаад ч юм бүтэн биеийн массаж хийлгэснээс сайхан
санагдаад байдгийн, сонин. Бас ажил дээр 4 цагийн нар компьютерийн дэлгэцэн
дээр тусахад дуртай. Өдөр дуусах дөхөж байна шүү, дуусгах зүйл байвал хурдан
гэж байгаа юм шиг л.
Хөөе тэхдээ байна
ш дээ.. Жоохон сонирхолтой болгоё! Энэ жилийг бусад жилүүдээс илүү дурсгалтай
гоё болгоё тэхүү? За тэгэхээр нэг том шилэн сав бэлдчих, зоосон мөнгө
хадгаладаг гахай ч байсан болно. Өөртөө тохиолдсон дурсамжтай, сайхан гэмээр
явдлуудаа 7 хоногт 1 ч байдгиймуу тэр савандаа бичиж хийгээд хадгалаад байя.
Эсвэл өдөр болгон хийсэн ч яахав дээ. Тэгээд 12 сарын 31-ний орой нөгөөдүүлээ бөөндөө
сууж байгаад задалж уншъя тэгэх үү? Яанаа ямар гоё байх болоо, хүлээж
тэсэхгүйнээ гэж мэгээл үү хэхэхэх...
Надтай хамт
үүнийг хийж эхлэх нь гараа өргө! За хэлсэн шүү, заавал хамтдаа хийж дуусгана
шүү зао.
Инээмсэглээрэй,
Nikki нь,
2014/03/13
No comments:
Post a Comment