Энэ үг яагаaд ч юм
гоё санагдаад байдийн. Дотны найзуудаа эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хайр
хүрсэн үедээ ингэж дууддаг өөр хүн байна уу? Эсвэл бүр уур хүрсэн үед ч юмуу
хаха.. Авгай чинь! Авгай минь! Хөөрхөн авгай шүү гээд хэхэ.. Бодсон чинь л
инээд хүрээд байдаг лоллл...
Надад хэдэн
сайхан авгай бас байнаа байна. Бурханы авралаар дандаа сайн, сайхан энергитэй
хүмүүстэй учирч нөхөрлөдөг нь миний аз юм даа. Энерги таарахгүй хүмүүсийг эхний
уулзалтаар л мэдэрчихнэ, аягүй лайтай. Тэгээд ер нь л цаашдаа үелзэл таардаггүй
юм.
Найз нөхдөө
сонгохдоо хэзээ ч надад түүнээс наалдах зүйл юу байна гэж харж байсангүй ээ.
Дараа надад хэрэгтэй, ийм зүйл дээр ашиглаж болох юм байна гэсэн бодлоор андын
холбоог эхлүүлдэг хүмүүс цөөнгүй байдаг юм байна лээ. Тэр нь ч нэг их
бурууддаггүй юм гэсэн.
Миний хувьд
уулзаад худлаа маазарчихдаг, амьдралын сайхан талыг олж хараад инээлдчихдэг,
хааяадаа уулзаад сайхан бүжиглэчихдэг, уулзахгүй ч сэтгэлээрээ хааяадаа хөөрхөн
үгтэй мессеж биччихдэг тийм авгай нартаа хайртай. Хар багаас нийлсэн авгай нар,
их сургуулийн авгай нар, гадаад оронд танилцсан авгай нар, ажлын авгай нар
болон зам зуур танилцсан авгай нар. “Найз нөхөд гэдэг бидний сонгож бий
болгосон гэр бүл” гэдэг үг бас байдаг тэ, төрсөн гэр бүлийг бол яахавдээ хэн ч
сонгож ирдэггүй.
Дандаа санаа
нийлээд, үнсэж долоогоод, ханиа хайраа гээд нялуурцгаагаад байдаггүй ч гэсэн
сайхан хүмүүстэй учирч үсэн буурал болтлоо хамтдаа энэ хорвоог илээх гэж байгаадаа
талархаад бардаггүй ш дээ. Ер нь өтөлнө гэдэг хэн хүнд олддоггүй завшаан гэж
ойлгодог болоод байгаа сүүлийн үед. Хэдэн сайхан авгай нартайгаа ахиад олон олон баярыг хамтдаа тэмдэглэж, мөр
мөрөө түшилцэн сайхан амьдарнааааа....... Whoohoooo!!!!!!!!
Инээмсэглээрэй!
Nikki нь.
2014/03/05
eee yuun hoorhiin be chi min! hezeenees iim yum ehelchihvee... HUGE like! comment-g haramgui bichey gej bodj bn...bolno biz de?
ReplyDelete