Бүсгүй, эр хүнд чамайг өөлөхийг хэзээ ч битгий зөвшөөр.
Ялангуяа гадаад төрхийг чинь. Яагаад гэж үү? Яагаад гэвэл энэ хорвоо дээр
өөрөөсөө бас нэгэн хүн төрөлхтөнийг ургуулан бий болгож бас болоогүй тээн
төрүүлэх чадвар чамд л заяагдсан
болохоор тэр.
Яадгийн бага зэрэг жин нэмээ л биз, яадгийн нэг өдөр
ядраад үс зүсээ янзлаагүй л биз, яадгийн гэр орон хөглөрөө л биз. Өөрөөсөө
гадна өчнөөн олон түмний төлөө санаа тавьж явдгийг мэдэхгүй ш дээээ тэр
өөлөгчид чинь. Олон түмэнд санаа тавих дээрээ нэмээд өөрийгөө гоёж гоодон
орчлонг чимэж явдаг хүмүүс чинь та нар л шүү дээ.
Намайг биш ч найзыг маань, таньдаг хэн нэгнийг маань,
танихгүй хөндлөнгийн хэн нэгэн эмэгтэйг нэг муу амныхаа зоргоор чалчдаг залуу
өөлж байвал би хэзээ ч тэсдэггүй. Яагаад гэвэл тэр өөлөгч өөрөө эмэгтэй хүн
байсан бол сармагчны бөгснөөс ч царай муутай, арчаагүй явах байсныг мэдэж
байгаа болохоор тэр!!!
Эр хүн зоригтой байвал чоно яаана ч гээд байдаг билээ.
Тэгвэл эмэгтэй хүн ч зоригтой, bossy байх хэрэгтэй. Дургүй зүйлээ илэрхийлж,
өөрийн хүсэхгүй байгаа зүйлээс татгалзаж, санал бодлоо дэлбэрч байгаа галт уул
шиг юунд ч баригдалгүй илэрхийлэх ёстой.
Миний нэг таньдаг эмэгтэй “Эмэгтэй хүн жоохон тэнэгдүү
байвал зүгээр ш дээ” гэж хэлээд эрх муужгай шиг худлаа инээж байхыг нь хараад ямар
аймшигтай өрөвдөлтэй харагдаж байсан бэ? Тэнгэр бурхан минь та түүнд жоохон ч
гэсэн ухаан хайрлаарай.
Өөрийн ажил, амьдралыг ахиад жоохон л цэгцтэй болгочихвол
би эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг аль нэг байгууллагад сайн дураараа
ажиллана. Аанхаан, би feminist! Гэлээ гэхдээ эрчүүдийн эрхийг доош хийх
гэдэггүй. Эр, эм, ижил, хоёрдмол ер нь ямар ч хүйстэн байсан энэ хорвоо дээр
бүгд ижил тэгш эрхтэй шүү за!
Өөрийгөө мэдрээд инээмсэглэнэ шүү за!
Nikki нь.
2014 оны 3 дугаар сар 14
No comments:
Post a Comment