spectrum

spectrum

Thursday, March 20, 2014

“Гурав –ноль” л гэхийн




“30 хүрлээ хөөе, нөхөр хүүхэд хаана, юу болж байна” л гэхийн. Ядаж байхад хажуу хавь ойрынхон бүгдээрээ  төрөх нь төрөөд, гэрлэх нь гэрлээд дуусцан. Тэгсэн би хажууд нь “гоё торт идмээр байна” гэцэн ч бодцон суужийх шиг тэ. Хаха..
 
Үүнд бас л соёлын ялгаа байгаа ш дээ. Америкт лав 30-тай гэрлээгүй байвал хэн ч яах ч үгүй шд. Азийн орнуудад л 25 хүрээд хүнтэй суугаагүй бол азгүй амьтан, 30 хүрээд суугаагүй байж байвал явж гүүрнээс үсэр гэж байгаа юм шиг л ярьцгаах юм. 

“Хүүхэд төрлөө л бол чи өөрийнхөө төлөө биш, хүний төлөө амьдарч эхэлдэг” гэж  сайн найзын маань хэлсэн үг санаанд байдаг. Үнэн үг. Тэгээд насаараа тэр бяцхан амьтны төлөө хамгаа зориулан, хайрлана. Гайхалтай сайхан. Гэхдээ  тэгтлээ яарах хэрэг бас юун? Болох ёстой зүйл болдгоороо болно.

Аргагүй л банц бие хүний үг гэж бодож байж магадгүй ээ. Гэхдээ хүүхэдтэй болсон найз нарыгаа ажиглаж байхад битгий яар гэсэн хандлага маш их ажиглагддаг. Яг энэ хором мөчийг байгаагаар нь хүлээн авч, хайрлах нь надад хамаагүй эрхэм. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах утгагүй санагддаг. 

Хэрвээ бид “цаг хугацаа” хэмээх нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй зүйлийг хий хоосон гэдгийг ойлгож чадвал бидэнд бүх зүйл байгаа. Ирээдүйд учрах хань чинь, хөөрхөн хүү охин чинь, өөрийн болгохыг хүсдэг бүхий л зүйл аль хэдийн танд байгаа. 

Айхтар сэтгэл амардаа ч биш, хүсэхгүй юмуу болохгүй байгаадаа ч биш, аминчхан арчаагүй зантайдаа ч биш, гагцхүү цаг нь болоогүй болоод та өнөөдөр ганцаараа байгаа шүү. Хүн бүр өөр өөрийн гэсэн хувь тавилантай, бүхий л зүйлс учир шалтгаантай.  Амьдрал дөнгөж эхлэж байна ш дээ. Хүссэн бүхнээ хий л дээ, зугаал зугаац, хүссэнээрээ хувцасла, инээж хөхөр,  үзэж харахыг хүсдэг бүхий л зүйлсээ гүйцээ. Мөрөөдлийн сайхан гэр бүлийн амьдралаа цогцлоотлоо өөрийгөө эрхлүүлээрэй. Тэгээд хожим нь хийх л байждээ хэмээн битгий харуусаарай.

30 дөхөж байгаа ч ганц бие, амьдралыг амталж яваа бүсгүйчүүддээ зориулъя!

Та нар минь бас инээмсэглээрэй!

Nikki нь,

2014 оны 3 дугаар сар 21

No comments:

Post a Comment