Өглөө сэрээд
аавыг боссон үгүйг мэдэх маш амархан. Арц үнэртэж байвал аав аль хэзээ босоод
бурхандаа мөргөөд арцаа асаасан гэсэн үг.
Аавыг хэзээ
гэрээс гарсныг олж мэдэх бас их амархан. Орцонд, лифтэнд аль эсвэл үүдний
өрөөнд Giorgio Armani-гийн Acqua Di Gio хэр хурц үнэртэж байгаагаас л мэдчихэд
болдог. Яагаад ч юм энэ 2 үнэр аавын минь үнэр юм шиг санагддаг болчихож.
Хорвоо дээрх
хамгийн сайхан аав байгаа юм шүү дээ. “Аавтай минь дүйцэх эр хүнтэй учрахгүй
бол энэ хорвоо дээр хийх зүйл мундахгүй дээ” гээд нэг удаа би ам гарчихсан.
Түүндээ ч харамсдаггүй. Эр хүнд байх ёстой хамгийн сайн, сайхан чанарууд аавд
минь бий. Бас их сайхан дуулдаг хүн.
Өдий болтол
амьдрахдаа аавыгаа нэг их сайхан магнайг нь тэнийтэл баярлуулж байгаагүй ч бас
айхтар зовоож байгаагүй байхаа би. За за мэдэхгүй. Ер нь нэг асуумаар юм байна
хэхэ... Аа нээрээ тийм. Өнгөрсөн жил чухамхүү л хадамд гарлаа болоод бэр
энтэр гуйлгаад явсан яасан байхнав? Бүтэлгүйтээд төрсөн гэртээ эргээд ирсэн байх нь. Аав маань
юу ч хэлээгүй ээ тэр үед. Юу гэж бодож байсан бол...
Сүүлийн хэдэн жил
эцэг эхээсээ олон зүйлийг асууж шалгаадаг болчихож би бас. Наанадаж л цагаан
сараар ямар дэг ёс байдгийг нарийн асууж ч байх шиг. Бас хэдэн үеийн түүхээ
сайтар яриулсан, тийм сонирхолтой гэж бодож ч байгаагүй юм байна лээ. Ерөнхийд нь
мэддэг ч гэсэн залуу хүмүүс тэр болгон анзаарч, тоодоггүй зүйлс зөндөө л байдаг
шүү дээ.
Ер нь л бодож
байгаарай хүмүүсээ. Өөр ч одоо юу хэлхэв тэ.
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
3 дугаар сар 24
No comments:
Post a Comment